Dark Light
Нийгэм | 2022-10-18

“Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол улсын Соёлын яам, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ, тусгай үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг Монголын Үндэсний музейд зохион байгууллаа. 

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн Хүнсний Өдрийг тохиолдуулан Мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр олон нийтэд сонордууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын Дэд Сайд М.Батбаяр нээж, нээлтийн үг хэллээ. 

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх олон талт арга хэмжээний нэг болох “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн нь Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 14 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах тул эрхэм үзэгч Та бүхнийг морилон саатахыг урьж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19