Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг гаргасан. Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан.
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажлын хүрээнд Парисын гудамж орчмын самбаруудыг буулгалаа.

АДМИН







Нийгэм







