Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэг тээвэрлэж явсан автомашин осолдсон хэрэг гарсан. Тухайн асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр: Өчигдөр 14 цагийн үед 306 дугаар ангийн Хэнтий аймгаас цэрэг татаад явж байсан автомашин Түмэнцогт сумаас 40 км-ын зайд яваад осолдсон. Машинд 1 офицер, 1 ахлагч, 15 цэргийн алба хаагч зорчиж байсан. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагарч хажуулдсан. Тэнд явж байсан хүмүүсээс 4 цэргийн толгой хагарсан, 2 цэрэг гэмтэл авсан байна гэсний дагуу яаралтай тусламжийн шуурхай бүлэг очсон. Өнөө өглөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн. 2 цэргийн алба хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Бусад алба хаагчид зүгээр байна гэсэн.
Зорчиж явсан машин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн ПАБ гэх машин. 2008 оноос ашигласан. Цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглах ёсгүй гэж хориглоод байгаа ч нэгэн зэрэг их хэмжээний цэрэг татах үйл ажиллагаанд тээвэр хүрэлцэхгүй байна гэвэл хүрэлцэхгүй байна.
Цэргүүдийн ар гэр эцэг эхэд мэдэгдсэн. Эцэг эхчүүд нь эмнэлэгт ирсэн. Албаа үргэлжлүүлэн хаана гэвэл үргэлжлүүлээд явуулахаар эсвэл хүүхэд айдас хүйдэстэй байгаа хэрэв үргэлжлэн алба хаах боломжгүй гэвэл энэ удаа өнжөөхөөр шийднэ.
Саяын осолтой холбогдуулаад бид дотоод хяналт шалгалтаа сайжруулах, холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ.
АДМИН







Нийгэм







