Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотойгоор нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд, малчдын асуудалд ХЭҮК мониторинг хийж байна. Мониторингийн хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондовоор ахлуулсан Ажлын хэсэг Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэдийн үйл ажиллагаанд ажиглалт, мониторинг хийж, газар дээр нь уулзалт зохион байгуулан нөхцөл байдлыг тодруулах юм. Энэ хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов, Хүний эрхийн хамгаалагчийн хэлстийн дарга З.Өнөржаргал, Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул нар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Засаг даргын орлогч Ж.Александр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Загиржав нартай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
АДМИН







Нийгэм







