Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа хошин урлагийнхан хүний эрхийг зөрчигч, алиа салбадай нар хэмээн нийтэлсэн. Тухайн үйлдэлд хошин урлагийн салбарын уран бүтээлчид дургүйцлээ илэрхийлж, уучлалт гуйхыг шаардаж байна.
МУГЖ Н.Онон: “Монгол орон үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Монгол төрийг төлөөлж байгаа төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн уран бүтээлчдийг доромжиллоо. Хүн шүүмжилж болно, шүүмжлэлийг хүлээж авна. Шүүмж, доромжлол хоёр хоорондоо асар их ялгаатай. Төрийн нарийн бичгийн дарга, төр төлөөлж байгаа хүн үндсэн хуулийг зөрчиж, хүнийг ажил мэргэжлээр нь доромжилж байна гэж үзэж , уучлалт гуйхыг хүсэж байна. Энэ мэргэжлээрээ ар гэр, үр хүүхдээ тэжээдэг. Гэтэл алиа салбадай гэж хэлүүлмээргүй байна. Тиймээс П.Сайнзоригоос албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна” гэв.
АДМИН







Нийгэм







