Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж 12 настай хоёр хүүхдийг гэмтээсэн зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн талаар холбогдох албаныханхэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өглөө.
Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал:
Тухайн жолоо барьж явсан, одоо шалгагдаж байгаа М гэгч эмэгтэйн овог Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Чингисийн нэртэй адил учир түүний охин байна гэсэн хардлага нийгмийн сүлжээнд тарсан байна. Ийм зүйл байхгүй, Чингис даргын хүүхэд биш гэдгийг албан ёсоор мэдэгдье. Түүний ард төрийн байгууллагад ажилладаг эрх бүхий албан тушаалтан байдаг нь тогтоогдоогүй. Мөн камерийн бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр иргэн М нь жолоо барьсан болох нь тогтоогдсон.
Бэртэж гэмтсэн хоёр хүүхдэд хоёуланд нь шүүх эмнэлгийн шинжээч томилсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт эхний байдлаар гарсан гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж, биеийн байдал тогтвортой байна. Нэг хүүхэд нь эмнэлгээс гадуур биеийн байдал тогтвортой байгаа. Бид албан ёсны дүгнэлтийг аваагүй байна.
Одоо хийгдсэн эмчилгээтэй уялдуулаад хоёр хүүхдэд дахин шинжээч томилно хэмээлээ.
АДМИН







Нийгэм







