Dark Light
Нийгэм | 2022-10-19

Өнөөдөр УИХ дахь байнгын хороодоор дараах асуудлыг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14:00 цагт Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явц, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлэл сонсох

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

15:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Бусад

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

08.30-16.00 цагт Төсвийн байнгын хороо

·      “Төсөв-2023” Олон нийтийн хэлэлцүүлэг /Үндсэн хэлэлцүүлэг/

·      “Төсөв-2023” Олон нийтийн хэлэлцүүлэг /Салбар хэлэлцүүлгүүд/

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19