Dark Light
Нийгэм | 2022-10-19

Б.Эрдэнэбаяр албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарын цахим хуудсыг хөтлөхдөө буруу нэр томъёо хэрэглэсэндээ хүлцэл өчин албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. 

Тэрээр уг мэдэгдэлдээ

"Монгол Улсын Их Хурлын дарга 2022.10.13-17-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.

Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.

Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.

Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" хэмээжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10