Dark Light
Нийгэм | 2022-10-19

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргахад Япон улсаас дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч 5-р сард Япон улсад албан томилолтоор ажиллаж Байгаль орчны яамтай тохиролцсоны дагуу Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргахад хамтран ажиллахаар болсон ба 5-р сард Япон Улсын Ниппон Сэйлбейж компанийн судлаачид ирж Хөвсгөл нуурт ажилласан билээ. 

 Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах судалгааны ажлууд өнгөрөгч 7-р сараас эхэлсэн бөгөөд тоног төхөөрөмж шаардлагатай байгаа билээ. 

Монгол Улсаас Япон Улсад очсон баг (ОБЕГ, БОАЖЯ) нь өчигдөр Ниппон сэйлвэйж компанийн далай, тэнгисээс машин механизм татан гаргах, авран хамгаалах, хариу арга хэмжээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, 2 агуулах, 2 санал зөвлөлдөх уулзалтыг хийлээ. 

 Усны дрон, сороны төрлүүд, чамбэр, шумбагчийн хэрэгсэл, татах авран гарах төхөөрөмж, аргачлал гээд бүхий л голлон хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа. 

 Япон мэргэжилтнүүдийн хувьд машин механизм татан гаргах, аврах ажиллагааны төлөвлөгөө, эрсдэл, судалгаа маш чухал гэдгийг онцолж байлаа. 

Тодорхой жижиг газрыг Хөвсгөл нуурт сонгон авч, түүн дээрээ аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг төлөвлөж гүйцэтгээд, тэр жишгээрээ бусад газар, хэсгүүд дээрээ гүйцэтгээд явбал системтэй байх тухайд зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10