MARS-V төслийн инженерийн багийн төлөөлөл АНУ-ын Аризонагийн Их Сургуульд болох Марс нийгэмлэгийн 25 жилийн ойн хурал, уулзалтын зүг аяны жолоог залж байна. Тус хурлаар нийт 151 асуудал хэлэлцэгдэх бөгөөд сансар судлалын дэлхийн шилдэг 150 эрдэмтэн судлаачид оролцох юм.
Ирэх жил Монгол Улсад байгуулах Марсын сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн төвийн инженерийн бэлтгэл ажлыг хангах, төслийг хөрөнгө оруулагчдад болон эрдэмтэн судлаачдад танилцуулах, хамтын ажиллагааны хэлэлцээр, гэрээ байгуулах зорилготой.
Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн Ерөнхий зохион бүтээгч Амгаланбаатар тэргүүтэй инженерүүд “марсын ровер” буюу өөрөө явагч, “марсын дом” буюу сансрын сууц, мөн марс дээр өмсөх сансрын нисэгчийн хувцасны технологийн хөгжүүлэлтийг олон улсын багтай хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангаад мордож байна.
АДМИН







Нийгэм







