Dark Light
Нийгэм | 2022-10-19

2 автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...  дугаар баг, “Хүннү” зочид буудлын хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 18-ны өдрийн 19:36 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Н-ийн эзэмшлийн “Тоёота королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Цэций-Уул“ хорооллын ..  дугаар гудамжинд автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 19-ний өдрийн 00:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ц-ийн эзэмшлийн улсын дугааргүй, “Микро” загварын автомашины бүхээг, 3*2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10