Dark Light
Нийгэм | 2022-10-19

Хэнтий аймгийн Батширээт, Дэлгэрхаан сумдад хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн “Уужмын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/ хээрийн түймэр гарчээ. 

Хээрийн түймрийг Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 10 сарын 18-ны өдрийн 17:25 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Буга-Уулын Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 18-ны өдрийн 16:08 цагт аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авчээ.

Түймрийг 10 сарын 18-ны өдрийн 18:05 цагт цурамд оруулж, 10 сарын 19-ний өдрийн 00:20 цагт бүрэн унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10