Dark Light
Нийгэм | 2022-10-19

В.Хосбаяр:Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрж долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан. Тухайн асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. 

ТЦА-ны мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн хошууч В.Хосбаяр: “Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс 7 тээврийн хэрэгсэл, насанд хүрээгүй хохирогч “С” нарын 2 хүүхдэд эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Ажиллагааны явцад өчигдөр анхны байдлаар мэдээлэл өгсөн. Эхний байдлаар “С” эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу зүүн өвдөг шалбарах, зулгарах зэрэг хөнгөн хэлбэрийн гэмтэл үүссэн гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Мөн тухайн хэрэг дээр иргэдийн эрүүл мэндэд хохирол учрахаас гадна 7 тээврийн хэрэгсэлд 127 сая төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2-р хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10