Dark Light
Нийгэм | 2022-10-19

Б.Баатархүү: “М” гэгч нь Дотоодын цэргийн штабын даргын охин биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрж долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан. Тухайн асуудлаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байна. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Тээврийн хэрэгсэл анх хөдөлгөөнд оролцохдоо тухайн Б гэгч унаж, явсан болох нь тогтоогдож байгаа. Хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөх үйлдэл хийсэн. Тухайн этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж хашлага мөргөсөн.

Ингээд буугаад нөгөө М гэгч эмэгтэй тээврийн хэрэгслийн жолоодож, цааш хөдөлгөөнд оролцсон. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ баримт бий болж байна гэсэн үг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд мөрдөн шалгалтаар хариуцлагын асуудал хөндөгдөж, яригдах болно. Үүний дараа “М” гэгч эмэгтэй ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаа нь камерын бичлэгт харагдаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "М" гэгч эмэгтэйн аавтай холбоотой ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор тайлбар, залруулга хийхгүй бол болохгүй байна. Дотоодын цэргийн штабын дарга Чингис гэж хүний охин байна. Энийг цагдаагийн байгууллага хаацайлж байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10