Dark Light
Нийгэм | 2022-10-19

Х.Нямбаатар: Осол үйлдсэн иргэний камерын бичлэгийг олон нийтэд ил болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрж долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан. Уг ослын талаар олон нийтийн зүгээс камерын бичлэгийг ил болгохыг шаардаж байгаа. Тухайн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Сая ерөнхий прокурорт бичиг хүргүүллээ. Дур мэдэн баривчилж, хүний эрхэнд халдаж болохгүй. Заавал прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчилдаг. Осол үйлдсэн хоёр иргэний автомашины замын хөдөлгөөний камерын бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд ил болгохоор болсон. Машинд гурвуулаа байсан уу, хоёулаа байсан уу дараа осол гарах хүртэлх үйлдлийг олон нийтэд ил болгох гэж байна. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа прокурорын байгууллагын хяналт дор зөвшөөрөлтэйгөөр явагддаг” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10