Dark Light
Нийгэм | 2022-10-19

3 тооны бод мал хулгайлж, худалдан борлуулах гэж байсныг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хонгилын бууц гэх газраас “Хоёр тооны сарлагын үхэр хулгайд алдагдсан” мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё”  нар үйлдсэнийг шуурхай илрүүлж, малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад нь саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10