Dark Light
Нийгэм | 2022-10-25

Хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын уран бүтээлийн тоглолт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын Их Хаан Чингисийн тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" Монголын уран сайхны түүхэн кино бүтээгдсэний 30 жилийн ойд зориулан "Мөнх тэнгэр" хөгжмийн уран бүтээлийн тоглолтыг толилуулах гэж байна.

1991 оны сүүлчээр Улсын Филармонийн Симфони найрал, морин хуурчид, шуудрагчид, уртын дуучид, найрал дуучид, "Хөх тэнгэр" хамтлаг, Монголын Үндэсний радиогийн их танхимд Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар Япон Улсын дуу бичлэгийн мэргэжилтнүүд бичлэг хийж, Токиогийн хөгжмийн студид дууны тохируулгыг хийжээ.

Энэхүү киноны хөгжмөөс Үндэсний их найрал хөгжим, Морин хуурын чуулга зарим хэсгийг нь хөгжимдөж олны хүртээл болгож байж ээ.

Энэ удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга анх удаа бүрэн эхээр нь хөгжимдөх юм.

Удирдаач Д.Түвшинсайхан: "Тэнгэрийн хүлэг" хөгжмөн туульс

Монголчууд хүлэг морио хийморь, цог, золбоо гэж дээдлэн "Tэнгэрийн хүлэг" хэмээн бэлгэшээдэг уламжлал бий. Энэхүү хөгжмөн туульст эрдэнэт хүлэг тэнгэрээс бууж хүнтэй ижилсэн эр цэргийн унаа болж, дайнд оролцож, эзнээ шархадсан үeд эмээл дээрээ бөгтрүүлэн эх нутагт нь авчирч, хайртай бүхэнтэй нь уулзуулж, аз жаргалтай амьдралд золгуулж байгааг хөгжмөөр дүрслэн өгүүлсэн.

2018 онд Өвөр монголын Хөх хотноо 140м x 50м тайз бүхий ордонд 150 орчим морьтны морин циркийн үзүүлбэрт зориулсан хөгжмийг Морин хуурын чуулга, Бээжингийн симфони найрал хөгжим бичлэг хийж тоглосон. Энэ удаа "Анир" поп оркeстр, Морин хуурын чуулгын хөгжимчид, найрал дуучид, гоцлол дуучид, "Увeртюра" хамтлаг хамтран анх удаа тоглох гэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10