Dark Light
Нийгэм | 2022-11-09

Төрийн шагналт уран барималч Ц.Амгаланийн “Тэмүүлэл” үзэсгэлэн нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд  Монголын Уран зургийн галерейд  Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн бие даасан “Тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 9-20-ны өдрийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.  

Уран барималч Ц.Амгалан нь “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  

Ц.Амгалан нь олон улсын баримлын симпозиумуудад амжилттай оролцож, Монголын монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, Монголын өв, соёл, түүхийн нэгээхэн хэсгийг мөнхлөн үлдээж иржээ. Түүний олон улсад урласан томоохон бүтээлүүдээс дурдвал “Тэмээн зэрэглээ” (БНХАУ Бээжин хот Баримлын парк) “Талын уянга” (БНХАУ, Чан Чун хот), “Найман шарга” (БНХАУ Шинхен хот баримлын парк) “Зэрэглээн дундах адуу” (АНУ Нэшуа хот),“Онгод” (АНУ Бруклайн хот), “Тэмүүлэл” (Итали Улс Үдин хот), “Чингисийн эр хоёр загал” (Канад Улсын Ред Дийр хот), “Заг” (Австрали Улс, Сидней хот) зэрэг улс орнуудад өөрийн уран баримлаа бүтээсэн байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19