Dark Light
Нийгэм | 2022-12-01

Монголын 13 жүдоч Токиод зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

IJF-гийн цуврал тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй Токиогийн "Их Дуулга" энэ амралтын өдрүүдэд (XII.03-04) болно. Тус тэмцээнд 63 орны 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) жүдоч өрсөлдөх бөгөөд үүний дотор манай 13 жүдоч хүч үзнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д "Токио-2020" олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д О.Цэцэнцэнгэл,  Л.Энхболд, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.

Монголын жүдочдоос Токиогийн "Их Дуулга"-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 2016 онд, гавьяат тамирчин Отгонбаатарын Ууганбаатар 2017 онд тус тус түрүүлж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10