Dark Light
Нийгэм | 2022-12-01

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатаж, нэг иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан сумын нутаг Тосгонд байрлах "Тэс Петролиум" ХХК-ийн Дархан салбар агуулахад өнөөдөр өглөө гал гарлаа. Аймгийн ОБГ-т өглөөний 9:25 цагт галын дуудлага мэдээлэл иржээ.

2022-12-01-ний өдрийн өглөө 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна.

Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. 

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10