Dark Light
Нийгэм | 2022-12-01

Орц, гарц гаргах зөвшөөрлийг батлагдсан төлөвлөгөө болон журмын дагуу олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль нь нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 20900 метр квадрат газрыг сургалтын зориулалтаар ашиглах эрхтэй бөгөөд тус газрын хажууд Таван богд проперти ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхон баригдаж, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны 2021 оны 01/1487 дугаар албан бичгээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу орц гарц гаргах зөвшөөрлийг Таван богд проперти ХХК-д олгосон байна.

Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн зүгээс “орц гарц гаргах зөвшөөрлийг олгохдоо сонсох ажиллагаа явуулаагүй, санал аваагүй, сургуулийн ажилчид, сурагчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн”... гэж, захирагчийн ажлын албанаас “...ажлын хэсгийн шийдвэр гарсан, уг шийдвэр нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу олгогдсон” гэж маргажээ.

Таван богд проперти ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхоны Архитектур, төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө батлагдсан, хотхоны орц гарцыг 5 байхаар төлөвлөсөн байх бөгөөд тус компанийн зүгээс эхний ээлжид хотхоны урд болон зүүн талын орц гарцыг нээх хүсэлтийг гаргасан байна.

Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 300 дугаар захирамжаар Орц, гарц гаргах зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулагдаж, зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Нийслэлийн засаг даргын 2014 оны А/926 дугаар захирамжаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын 2 дугаар зүйлд заасан Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа-нд нийцсэн байна..

Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах хэдий ч дээрх журам болон талуудын тайлбараас дүгнэхэд тухайн төслийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зурагт маргаан бүхий орц, гарц төлөвлөгдсөн байх тул тэр дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, мэдэгдэх шаардлагагүй юм.

Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн зүгээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй бөгөөд шүүхээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зургийн дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж: 

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10