Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан ажлаас огцрох өргөдлөө өгч байгаагаа мэдэгдлээ.
Энэ тухай тэрээр: "Миний бие 3 шалтгаанаар өнөөдөр ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Хамгийн том шалтгаан хууль хэрэгжүүлэх асуудал дээр тулсан. Томилогдсон цагаасаа би шудрага ёсны төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн. Өнөөдөр хууль хэрэгжүүлэхийн тулд 2022 онд шинээр батлагдсан хэмнэлтийн тухай хуулиар өөрийн орлогч дарга болон зөвлөхөө чөлөөлөхөөс аргагүй болсон. Энэ 2 эрхмийг чөлөөлснөөрөө би хууль хэрэгжүүлж цаашид энэ 2 эрхмийг чөлөөлөхгүй бол хууль хэрэгжихгүй байдал үүссэнээр би ажлаа өгөх нэгдүгээр асуудал болж байна. Хоёрдугаарт энэ эрхмүүдийг чөлөөлснөөрөө зарим найз нөхөд намынхаа журмын хүмүүстэй шударга зүйлийн төлөө хамтдаа явах, хууль хэрэгжүүлэхийг удаа дараа сануулсны төлөө өнөөдөр эв нэгдлийн асуудал нэгд тавигдсан.
Хуулийг дагаснаар Газрын харилцаа хот байгуулалтын газрын даргыг ажлаас нь гаргаж оронд нь томил гэсэн тулган шаардлага ирсэн. Мөн надтай 2003 оноос хойш хамт ажилласан хүнийг ажлаас нь гарга гэсэн шаардлага ирсэн. Энэ хоёр хүнийг ажлаас нь халахгүй бол засаг даргын суудлаа өг гэсэн шаардлага ирсэн. Иймд засаг даргынхаа суудлыг энэ хоёр хүний суудлаар сольж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм




