Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Тэрээр "Би гурван шалтгаанаар Ерөнхий сайдад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Засаг дарга нь эрүүл мэнд, хүндэтгэх болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ерөнхий сайд түүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө чөлөөлж болдог. Тиймээс өнөөдөр хүсэлтээ өгсөн" гэв.
Тодруулбал тэрээр дараах гурван шалтгааны улмаас ажлаа өгсөн гэв.
Нэгдүгээрт, Хамгийн том шалтгаан нь хууль хэрэгжүүлэх асуудал байна. Би томилогдсон цагаасаа шударга ёсны төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн. Явж явж шударга ёсны туйл хуулин дор байдаг юм байна. Хэмнэлтийн хуулиар би орлогч болон зөвлөхөө чөлөөлөхөөс аргагүй болсон. Хэрвээ чөлөөлөхгүй бол би хууль биелүүлээгүй болно. Тиймээс ажлаа өгч байна.
Хоёрдугаарт, энэхүү хоёр эрхмээ чөлөөлснөөр зарим нэг найз, журмын нөхдөдөө шударга ёсны төлөө хамтдаа явах, хууль хэрэгжүүлэх, хүн засаглахгүй, хууль засаглах ёсыг удаа дараа сануулсаны төлөө өнөөдөр эв нэгдлийн асуудал номер нэг тавигдсан. Баруун хязгаарт байгаа цөөхөн хүн амтай энэ нутагтаа ард иргэд маань аз жаргалтай байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ хуулийг хэрэгжүүлсэнээр миний журмын нөхөр байсан миний ах Газрын харилцаа, хот байгуулалтын дарга н.Болат даргыг ажлаас нь гаргаж, оронд нь томилж өг гэсэн тулган шаардалтад өртсөн. Үүнээс гадна надтай 2003 оноос хойш төрсөн ах дүү шиг байсан хүнийг өнөө маргааш нь ажлаас нь гаргаж, тэтгэвэрт нь гарга гэсэн тулган шаардалтад өртсөн.
Гуравдугаарт, Хэрэв энэ хоёр хүнийг ажлаас нь гаргаж чадахгүй бол Засаг даргын суудлаа өг гэсэн тулган шаардалтад өртсөн. Амьдрал баян. Тиймээс энэ хоёр эрхмийнхээ ажлыг Засаг даргын суудлаараа сольж байна. Мөн намынхаа бүлгийг хагалахыг хүсээгүй. Эв нэгдлийг хангаж энэ шийдвэрийг гаргаж байна. Мөн миний бие эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан. Надад хэцүү байсан ч намынхаа эв нэгдэл, ах нарынхаа амьдралыг бодож энэ шийдвэрийг гаргалаа" гэв.
АДМИН








Нийгэм




