Dark Light
Нийгэм | 2022-12-02

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг энэ сард нөхөж олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний шөнийн тарифыг 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хөнгөлөх шийдвэр гарсан. Гэсэн хэдий ч уг шийдвэр мөрдөгдөхгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Бид уг асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр: 

2022 оны улсын төсөвт Эрчим хүчний сайдын багцад шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах 21,7 тэрбум төгрөг суулгасан. Гүйцэтгэлээрээ 29,5 орчим тэрбум төгрөг болж байгаа. 7,7 орчим тэрбум төгрөг дутагдаж байгаа гэсэн үг. Тиймээс бид 11 дүгээр сарын 01-нээс 30-ны хооронд мөн 12-р сарын 01-нээс 10-ныг хүртэл хөнгөлөхгүй. Үлдсэн хугацаанд буюу 12 дугаар сарын 10-наас 31-ныг дуустал хөнгөлөх шийдвэр гарсан. Ерөнхий сайд тус шийдвэртэй танилцаад ямар нэгэн байдлаар зохицуулалт хийж төсөвтөө багтаан шийдвэрлэ гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар тарифт зохицуулалт хийх замаар шийдвэрлэхээр болсон.  Тиймээс өнгөрсөн 11 дүгээр сарын эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөж олгоно гэж ойлгож болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08