Dark Light
Нийгэм | 2022-12-02

КАТАР 2022: Герман, Бельгийн шигшээ баг гэртээ харилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Катар-2022” ДАШТ-ий хэсгийн 3 дугаар тойргийн ээлжит тоглолтоос хасагдах шатанд өрсөлдөх 4 баг тодорлоо.

“Катар-2022” ДАШТ-ий F хэсгийн Морокко-Канадын тоглолт “Al-Thumama Stadium”  цэнгэлдэхэд /12.01/ Улаанбаатарын цагаар 23.00 цагаас явагдаж Мороккогийн шигшээ Канадын шигшээг 2:1-ээр хожлоо. Тэд ийнхүү нэг ч  хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа.

ДАШТ-ий F хэсгийн Хорват - Бельгийн шигшээ багуудын халз тулаан “Ahmed bin Ali Stadium” цэнгэлдэхэд /12.01/ 23.00 цагаас болж 0:0-ээр тэнцлээ.

ДАШТ-ий Е хэсгийн Япон - Испанийн шигшээ багуудын халз тулаан “Khalifa International Stadium” цэнгэлдэхэд /12.02/ 03.00 цагаас болж, Японы шигшээ баг 2:1-ээр Испанийн хүчирхэг шигшээг буулгаж авч хэсгээ тэргүүллээ.

ДАШТ-ий Е хэсгийн Герман – Коста Рикагийн шигшээ багуудын халз тулаан “Al Bayt Stadium” цэнгэлдэхэд /12.02/ шөнийн 03.00 цагаас болж, Германы шигшээ баг 4:2-оор Коста Рикаг буулгаж авсан ч гэртээ харихаар болов.

Ийнхүү "Катар-2022" ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан дараагийн 4 баг тодорч, дараах байдлаар оноолт таарсан байна.

Нидерланд - АНУ, Англи - Сенегал, Аргентин - Австрали, Франц - Польш, Морокко - Испани, Япон - Хорват тус тус халз тулна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19