Dark Light
Нийгэм | 2022-12-02

Ж.Батсуурь: Нүүрсний хулгайд Ардчилсан намын гишүүд холбоогүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон. Улсын эдийн засгаас гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байна. Цаашид хатуу арга хэмжээ авах талаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэрээр уг мэдэгдэлдээ нүүрсний хулгайд А.Адьяасүрэнгээс эхлээд нэр бүхий хэд хэдэн гишүүн холбоотой, цаашид хатуу арга хэмжээ авч ажиллана гэдгээ хэлсэн юм. 

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэвлэлд мэдээлэл өгсөн байна. 

Тэрбээр: 

"Энэ бол хулгайч нь хулгайчаа бариарай гэсэн л асуудал. Ардчилсан намын гишүүд нүүрсний хулгайд холбоотой гэдгийг үгүйсгэж байна. Хэрвээ холбоотой байсан бол 2016 оноос хойш АТГ, Тагнуул, цагдаа,  Прокурор гээд бүх хүч нэг гарт буюу эрх барьж байсан. МАН-д байсан. Шалгаж байхгүй яасан юм. Өөрсдийнх нь асуудал хөндөгдөөд эхлэхэд саармагжуулж байгаа асуудал. Нүүрсний бизнестэй Ардчилсан намын гишүүдийг хутгаж байна. Үнэхээр холбоотой байсан бол МАН өнгөрсөн 7 жилийн хугацаанд шоронд хийж, шонд өлгөх ч боломж байсан. Холбоогүй байсан учраас чадаагүй" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19