Нийслэлийн татварын газрын Захиргааны хэлтсийн дарга Хандсүрэнгийн Төмөрбаатар өнөөдөр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртлээ. Сангийн сайд Б. Жавхлан Монгол улсын татварын салбарт оруулсан түүний гавьяа зүтгэлийн өндрөөр үнэлж баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Х.Төмөрбаатар нь улсад 36 жил үүнээс татварын байгууллагад 30 жил үр бүтээлтэй шинийг санаачлан манлайлан ажилласаар иржээ. Тэрээр шинэ үеийн татварын байгууллага үүсгэн байгуулагдахад Нийслэлийн татварын газарт Татварын улсын байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллахдаа татварын албаны бүх нэгж салбарт хүрч, татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, улсын орлого бүрдүүлэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа тэргүүны албан хаагч шилдэг удирдан зохион байгуулагч юм.
АДМИН








Нийгэм




