Dark Light
Нийгэм | 2022-12-02

"Засгийн газрын цом” тэмцээнд 884 тамирчин оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Засгийн газрын цом тэмцээн өнөөдөр эхэллээ. 

Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар энэ жил Соёлын яам ажиллаж байгаа бөгөөд ЗГХЭГ, Батлан хамгаалахын их сургууль, Степпе Арена, Уран ган зэрэг  байгууллага дэмжин ажиллаж байна. Энэ жилийн тухайд 34 багийн 884 тамирчин спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, эв нэгдлээ илэрхийлэн өрсөлдөж буй юм. 

“Засгийн газрын цом” тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөж, спортын төрлийн шилдэг баг, аварга тамирчинг шалгаруулах, салбарын ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир спортоор хичээллэх, Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд гол зорилгоо болгосон тус тэмцээнд Засгийн газрын бүтцэд харьяалагдах ЗГХЭГ болон 16 яам оролцож байна. Жил ирэх тусам өргөжин тэлж, баг тамирчид нэмэгдэж байгаа нь дээрх зорилго биеллээ олж байгаагийн илрэл гэж бодож байна” хэмээгээд тэмцээнд оролцож буй алба хаагчдад спортын өндөр амжилтыг хүслээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийтийн бие тамирыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан 17 жилийн хугацаанд Сангийн яам 6 удаа тэмцээний аварга болж, шилжин явах цом, 2 удаа Үүрд хадгалах цомын эзэн болсон бол ЭХЯ, БХЯ, ЗГХЭГ, ХХААХҮЯ, ХНХЯ, ХЗДХЯ, БХБЯ зэрэг яамд идэвх санаачилгатай зохион байгуулалттай оролцож, өндөр амжилт үзүүлж ирсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10