Dark Light
Нийгэм | 2022-12-02

Баян-Өлгий аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа. 

Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик сэлгээгээр орж барилдан /2/, өсөх идэр начин Н.Мустафа /3/, аймгийн хурц арслан У.Береке /3/, М.Еркебулан /3/, аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/ даваа  авсан бол, Дундговь аймгийн багт улсын начин А.Алтанхуяг /2/, Э.Даш /4/, Э.Ванданцэрэн /5/, аймгийн арслан Б.Доржсүрэн /0/, Д.Энхболд /0/, сэлгээгээр аймгийн заан Э.Мөнхболд/0/ даваатай барилдлаа. 

Дундговь аймгийн багаас аймгийн заан Б.Анандпүрэв эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул оронд нь улсын начин А.Алтанхуяг орж барилдсан юм.

Маргааш Архангай, Ховд аймгийн багууд 16:00 цагаас өрсөлдөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10