Dark Light
Нийгэм | 2022-12-04

Ээлжит 60 сая ба Монгол салаавч!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

60-ын тоотой холбоотой цуврал адал явдал энэ удаа Туул, Сэлбэ голын эрэг орчмыг 60 сая долларын зээлээр тохижуулах дуулианаар үргэлжиллээ. Монгол хүн 60 хүрээд ухаан орж, 61-тэй үхдэг, 60 тэрбумын бичлэг, С.Баярын 60 бутархай ном гэх мэтээр 60-ын тоог зүгээр байлгадаггүй. Хүний өмнөөс хүнд 60 саяын сарнай цэцэг илгээсэн гэх сенсаац дээр 60 сая долларын зээл ба Б.Цэцэг гэдэг дуулиан нэмэгдлээ. Сэлбэ голын 8 км эрэг тохижуулж, амрах зугаалах орчин бүрдүүлж, урсац урсгалыг нь нэмж, агаар чийгшүүлэх төсөл үр ашигтай нь боловч хүнд бэрх цагт өрөн дээр өр тавихыг олон нийт эсэргүүцлээ. Өртэй айл нэмж өр тавиад өрөөндөө цэцэг ургуулж, агаар чийгшүүлэгч авахгүйтэй адил хэрэг боллоо.   

Олны танил Б.Цэцэгээр 3,1 тэрбумын цалин хөлстэй, Хятадын 60 сая долларын зээлээр явуулах төсөл удирдуулахыг хүссэнгүй. Б.Цэцэг хортой шартай, дайчин шаргуу, мэдлэг боловсролын хувьд гологдохгүй. Хор шарандаа шүд зуун сайн ажиллах байсан байх. Гагцхүү хотын даргын тойрог дээр саналын хуудасны зураг авч, хууль зөрчөөд, 10 саяар торгоно гэвэл Май шүү гэж монгол салаавч гаргасныхаа хариуд том төслийн төсөл удирдагчаар тохоон томилогдсон нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Салаавч гаргасан тэр гараараа  дарга нарын будаатай хуурга иддэг, эсэргүүцлээ арилжиж, эдийн засаг өөдлөх нь гэж 180 хэм эргэн магтдаг гэх мэт солигддог зураг шиг ааш аяг нь олон түмэнд таалагдсангүй. НИТХ дахь МАН-ын бүлэг төсөл дэмжихээс татгалзаж, хотын дарга төсвөө татан авахаар болсны дараа Б.Цэцэг талбай дээр цуглая, алалцана аа гэж постолсон нь нь авах болохоор магтаж, өгөх болохоор муулдаг үзэл бодлын бус өгөө авааны солигддог зураг мэт ааш аягийг нь илчилнэ. 

Ам алдвал барьж болдоггүй, салаавч гаргавал буцааж болдоггүй. Б.Цэцэг шиг олон дагагчгүй, салаавч гаргадаггүй ч төсөл удирдах мэдлэг чадвартай залуучууд, бүсгүйчүүд гомдол тээгээд үлдэж байна. Нөгөө талаар Б.Цэцэг олны танил учраас анхаарал татсан болохоос бус эзнээ олоогүй томилгоо мянга мянгаараа, байгаа оноогүй өр зээл сая саяараа байгаа билээ. Зөвхөн Б.Цэцэгийн буруу гэхээс илүү хотын даргадаа хотын иргэд итгэхгүй байна. Улаанбаатарын түгжрэлийг тэрбумтан Билл Гейтс, Уорен Баффет ирээд ч бууруулж чадахгүй, та нар өөрсдөө голоо тохижуул гэх мэт үг хэллэг өргөн олныг улам өдөөн цухалдуулдаг.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10