Dark Light
Нийгэм | 2022-12-05

Шинэ шийдэл бүхий оюутны байрын 1 өрөөнд 2 оюутан амьдарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны 5 хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм. Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг. 

Шинэ шийдэл бүхий дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна. Ариун цэврийн өрөө дотроо байрлах бөгөөд тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар байхаар гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэжээ. Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой юм.  

Энэ төслийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутгийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байруудад хэрэгжүүлэх боломж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10