Dark Light
Нийгэм | 2022-12-05

Монголын хууль гурав хоног

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос "Арванхоёрдугаар сарын 5-н өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах талаар мэдэгдсэн. 

Монголын хууль гурав хоног гэдэгчлэн авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх шийдвэр гараад 10 жил өнгөрч байна. Тодруулбал 2012 онд Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус, троллейбус, такси, түргэн тусламж, Галын болон цагдаагийн машин,хүүхдийн автобус зорчдог болсон. Торгуулийн арга хэмжээ тооцогддог ч камерын систем хангалтгүйгээс бүрэн хянаж чаддаггүй. Тодорхой хэсгүүдэд торгуулийн арга хэмжээ тооцдог ч торгуулиа төлдөг нь цөөхөн. Дүрэм, журам гарлаа ч эхний хэдэн өдөр биелэгдсэн болоод л өнгөрдөг. 

Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэж цаашид дээрх шийдвэрийг чангатгаж цагдаагийн албан хаагчид давхар хянахаар болж байна. 

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд нийт 327 цэгийг хяналтад авч, 495 албан хаагч, 44 албаны автомашин, 17 ачигч, чирэгч, мөн 14 авто тээврийн улсын байцаагч ажиллаж байна. 

Цаашид иргэд ухамсраараа дүрэм, журмаа дагах уу? албан хаагчид тогтмол авто зам дээр хяналт тавих уу?   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10