Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгчид Зиндаа.мн сайтын редакц руу хууль бусаар нэвтэрсэн тухай мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Цагдаагийн ерөнхий газраас: "Зиндаа.мн сайт Хүний амиар үнэлэгдэх шүүх эрх мэдэл гарчигтай нийтлэлийг бичсэний дараа буюу энэ оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэтгүүлч Б.Г Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн ажил хэргийн нэр төрд халдсан тухай гомдол”-ыг цагдаагийн байгууллагад гаргасан.
Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд тухайн нийтлэлийг бичсэн сэтгүүлч Б.Г тайлбар авахаар хандаад ирээгүй тул тухайн өдөр Прокурорын дуудах хуудсыг хүлээлгэн өгөхөөр очсон бөгөөд ямар нэгэн баривчлах ажиллагаа энд зохион байгуулагдаагүй болно" гэлээ.
АДМИН








Нийгэм







