Dark Light
Нийгэм | 2022-12-05

Хуурамч дуудлага мэдээлэл өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт. Архидан согтуурч, зөрчил гаргасан 1459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” гэв. Мөн гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10