Иргэдийн эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө:
Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газар өөрөө шүгэл үлээсэн. Цаашид энэ хулгайг илрүүлж, хариуцлага тооцох чиглэлээр ажиллана. Хүн биш хууль засагладаг байх ёстой. Ард иргэд дуу хоолойгоо нэгтгэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь нүүрсний хулгайг илрүүлэхэд том дэмжлэг болж байна.
Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Яг одоогоор цагдаагийн байгууллагад Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шалгаж байгаа гэв.
АДМИН








Нийгэм







