Иргэдийн эсэргүүцлийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Иргэдийн эсэргүүцэл ширүүсч төрийн ордон руу дайрах, төв талбайд буй гацуур модыг шатаах, төв замын автомашины замыг хаах гэх мэтээр хурц хэлбэр лүү шилжиж байна. Үүсэж буй асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллага хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан, хүч хэрэглэсэн зүйл одоохондоо байхгүй. Иргэд дайрч, түрж шахах үед дарагдсан, биеийн байдал муудсан иргэдийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Жагсагчид дунд зохион байгуулалттайгаар өдөөн хатгасан, турхирсан үйлдлүүд ажиглагдаж байна. Тиймээс иргэд олон нийт аль олох тайван замаар үзэл бодлоо илэрхийлж жагсахыг уриалж байна. Цаашлаад жагсаал даамжирвал цагдаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээг авч ажиллахаас өөр аргагүй гэв.
АДМИН








Нийгэм







