Жагсаал болж буйтай холбоотойгоор Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байна. Шаардлагатай тохиолдолд 30 минутад 8 баг дуудахад бэлэн байгаа. Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилж байна.
Дуудлагаар үзүүлсэн тусламж
1. 22 настай, эмэгтэй А-д үзлэг хийж, зөвлөгөө өгсөн. Биеийн байдал хэвийн.
2. 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.
3. 18 настай, эмэгтэй М ухаан алдсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэсэн.
4. 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан.
Үзлэг зөвлөгөө
5. 32 настай, эрэгтэй М хумс хугарсан.
6. 30 настай,эрэгтэй Х цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан. Үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.
Тусламж үзүүлсэн
7. 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.
8. 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.
Жич: Ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн.
АДМИН








Нийгэм







