Монголын Залуучуудын Холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Эрхэм залуусаа. Монголын Залуучуудын Холбоо нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох, алдагдсан боломжоо эргүүлэн авах жагсаалд оролцож, үзэл бодлоо эвийн журмаар илэрхийллээ.
Аливаа улс орны хөгжил залуучуудын хөдөлмөр зүтгэлээр бүтээгдэж, үр дүнг нь эрх мэдэлтнүүд цөлмөн дээрэмдэж нийтээрээ биш, нэг хэсэг нь баяжих нийгмийн гажуудалтай хэзээ ч эвлэрч үл болно.
Цаашид жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглан өдөөн хатгалга, турхиралт болгож буй хүмүүсээс сэргийлж, тайван замаар иргэний үзэл бодлоо илэрхийлж, асуудлыг бодитой харж, жагсаал цуглаанд оролцохыг уриалж байна.
Бид энэ бүхнийг өөрчлөхийн тулд залуучуудтайгаа нэгдэж, нүүрс хулгайлсан хүн бүхнийг илчлэн, төр засаг авилагч эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хүртэл хатуу тэмцэх болно" гэжээ.
АДМИН








Нийгэм







