Dark Light
Нийгэм | 2022-12-06

Нотариатчидын танхимын 3 үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэвтрүүлж байна. Тухайлбал, 

- Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа 

- Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ

- Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байгаа юм. 

Тус үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19