Dark Light
Нийгэм | 2022-12-07

Чарльз хаан руу өндөг шидсэн байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн хаан Чарльзыг Английн Лутон хотод иргэдтэй мэндчилэх үеэр үл таних этгээд өндөг шидсэн байна. Хаан руу өндөг шидсэн байж болзошгүй 20 настай эрэгтэйг цагдаа нар баривчлан саатуулжээ. Сэжигтнийг Лутоны Гэгээн Жоржийн талбайгаас баривчилсны дараа мэдүүлэг авч, саатуулсан хэвээр байгаа ажээ.

Ард иргэдтэй гар барин мэндчилж байсан хааныг хамгаалагчид нь ирж аюулгүй байдлыг нь хамгаалахын тулд иргэдээс түр хугацаанд холдуулсан байна. Сэжигтэй эрэгтэйг саатуулсны дараа хаан олон нийттэй үргэлжлүүлэн мэндчилжээ. 

Хаан Чарльз Лутоны зорчигч тээврийн шинэ кабелийн системд сууж, хотын захиргааны байр, Гуру Нанак сүмд зочилсон байна. Сүмд орохдоо хаан гултаа тайлж, толгойдоо алчуур зүүжээ. Мөн өдөр бүр олон зуун хүнд хоол хийж өгдөг сүмийн гал тогооны эмэгтэйчүүдтэй уулзжээ. 

Чарльзыг олон нийтийн арга хэмжээнд оролцохоос нэг хоногийн өмнө Нэтфликс Харри болон Меган Мэркл нарт учирсан саад бэрхшээлийн тухай зургаан хэсэг цувралын богино сурталчилгааг олон нийтэд цацсан билээ. Нэтфликсийн зүгээс хааны удмын гэр бүлийн хүнтэй ураг барилдахад Меганд тулгарсан саад бэрхшээлийн тухай цувралаа маргааш буюу пүрэв гарагт бүрэн эхээр нь албан ёсоор цацахаа мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10