Dark Light
Нийгэм | 2022-12-07

2 автомашин мөргөлдөж, 2 хүн эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн ... сумын авто замын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан “Приус-11” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Старекс” загварын /2 зорчигчтой/ автомашинтай мөргөлдөж, “Приус-11” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч А /57 настай, эмэгтэй/, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч Д /36 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10