Dark Light
Нийгэм | 2022-12-07

Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт кофе шоп ажиллуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт 12 дугаар сарын 6-нд боллоо.

Нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хезнович Стефан, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцсон юм. 

Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт кофе шопын үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна. Та бүхнийг Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвөөр үйлчлүүлэхийг урьж байна. 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энх тайваны өргөн чөлөө 17, Зориг сангийн хашаанд


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10