Dark Light
Нийгэм | 2022-12-07

Арилжааны банкнуудын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.  

Нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэхээр болсон. Анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр болсон ч хойшлогдов. Учир нь банкуудаас гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч шүүх хурал 14 хоногоор хойшлогдлоо. Арилжааны банкуудтай холбоотой дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 11:30 цагт хуралдахаар товлогдлоо.АРИЛЖААНЫ БАНКУУДЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.  

Нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэхээр болсон. Анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр болсон ч хойшлогдов. Учир нь банкуудаас гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч шүүх хурал 14 хоногоор хойшлогдлоо. Арилжааны банкуудтай холбоотой дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 11:30 цагт хуралдахаар товлогдлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10