Dark Light
Нийгэм | 2022-12-07

Г.Ирээдүй: Өнхрүүш, Ерөнхий сайд бид 3 бөөрөнхий гэдгийг ойлгосон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

40 их наядаар тооцогдох нүүрсний хулгайн хэргийн эздийг ил болго гэх асуудлаар иргэд  арванхоёрдугаар сарын 4-ний буюу ням гарагаас эхлэн Төв талбайд жагсаж, өнөөдрийн байдлаар дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Нүүрсний хулгайтай холбоотой болон бусад асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээлэл нь ямар ч ойлгомжгүй, тодорхойгүй, бөөрөнхийлж ярьсан нь иргэдийг бухимдлыг ихээр төрүүлээд байгаа билээ. 

Г.Ирээдүй: “Компанийнхаа бүх ажилчидтай гарч ирчхээд байж байна. Энэхүү жагсаалд төлбөр авч оролцож магадгүй гэдэг үүднээс төлбөртэй жагсагч нар байвал тэр мөнгөө надаас аваад гэртээ байж бай. Энэ жагсаал бол ямар ч төлбөртэй органик жагсаал байх ёстой гэдэг зүйлийг олон нийтэд хэлсэн. Ерөнхий сайдын өчигдөр 11 цагт хийсэн мэдэгдлээс харахад өнхрүүш, Ерөнхий сайд бид 3 бөөрөнхий гэдгийг ойлголоо. Ямар ч ойлгомжгүй мэдэгдэл байсан. Ард түмэн ойлгоогүй өдий хүртэл ямар ч шийдтэй хариу өгөөгүй байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19