Dark Light
Нийгэм | 2022-12-07

У.Цогтбаяр: Нүүрсний хулгайчдын нэрсийг зоригтой зарлаач ээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

40 их наяд тооцогдох нүүрсний хулгайн хэргийн эздийг ил болго гэх асуудлаар иргэд  арванхоёдугаар сарын 4 буюу ням гарагаас эхлэн Төв талбайд жагсаж, өнөөдрийн байдлаар дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхий сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд болон ЗГХЭГ-ын дарга нар гарч ирж, жагсаж буй иргэдтэй уулзлаа. Жагсаж буй иргэдийг төлөөлж жүжигчин У.Цогтбаяр үзэл бодлоо илэрхийллээ.

У.Цогтбаяр: “Бид нарын энэ олон залуучуудын жагсаал бол нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгийг улсын төсөвтөө авъя. Мөнгөө авъя. Энэ хэдэн жилийн хулгай юм бэ? Та нэрийг нь шаардлагатай бол зарлана гэж хэлсэн. Одоо зарлах цаг чинь болсон юм биш үү? Таныг таван жил хүлээлээ. Нэрсийг нь зоригтой зарлаач ээ. Та Ерөнхийлөгч  Хүрэлсүхээс битгий айгаач ээ. Та Генсекээс битгий айгаач ээ. Энэ Монгол ардын нам санхүүтэй холбоотой хүмүүсээс битгий айгаач ээ. Битгий ерөнхий байгаач ээ” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10