Dark Light
Нийгэм | 2022-12-07

Өвөрхангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны зургаа дахь өдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай учраа таарч барилдан илт давуу буюу 22:3-аар ялж, шигшээ наймд шалгаран шагналын 5.000.000 төгрөгөө гардан авчээ. 

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ даваа авсан бол Улаанбаатар хотын багт улсын начин Б.Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ /1/, аймгийн арслан Ч.Мөнхтогтох /0/, аймгийн заан М.Даваасүрэн /0/, аймгийн харцага Э.Ширнэн /0/ даваатай барилдацгаалаа. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан боловч гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцсонгүй. Маргааш орой 19:00 цагаас Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай барилдана. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10