БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.
Архангай аймагт баригдах дулааны станц шүүхийн маргааны улмаас хойшлогдоод байсан бол 2022 оны 9 сарын 29-ний өдөр Улсын дээд шүүх “Эх голомтын илч” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн байдаг.
Өнөөдөр (12 сарын 07) "МОН-14" төслийн нэгж Архангай аймагт ажиллаж, дулааны станцын зураг төслийг бодит нөхцөлтэй харьцуулж, газар дээр нь холбогдох хяналтуудыг хийлээ.
Төслийн нэгжийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын Орлогч В. Мөнхбат хүлээн авч уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо.
БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер ирэх оны 1 сард зарлагдахаар боллоо.
Архангайчуудад олон жилийн турш хүлээлт үүсгээд байгаа Дулааны станцын ажил ийнхүү хэрэгжиж эхэллээ.
АДМИН








Нийгэм







