Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Уран” хорооллын ... дүгээр гудамжинд 12 сарын 07-ны өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ж-ийн гэр, амбаар, суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Иргэн Ж-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, “Оутландер” загварын суудлын автомашин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж, унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийгэм | 2022-12-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







