Dark Light
Нийгэм | 2022-12-08

Зөвлөлдөх уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Умард Атлантын Гэрээний Байгууллагын Дээд штаб хоорондын зөвлөлдөх уулзалт 2022 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад УАГБ-ын Олон улсын цэргийн штабын Хамтын аюулгүй байдлын газрын дарга Хошууч генерал Францеско Диелла тэргүүтэй төлөөлөгчид, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгчид тус тус оролцлоо. 

 

Зөвлөлдөх уулзалтын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар УАГБ-ын төлөөлөгчдийн тэргүүн хошууч генерал Францеско Диеллаг хүндэтгэн хүлээн авч уулзав. Тэрбээр төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хүрэлцэн ирсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, зөвлөлдөх уулзалтад амжилт хүслээ. 

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, УАГБ-ын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны санал солилцоход оршдог юм.

Энэ хүрээнд талууд хамтын ажиллагааны тодорхой, үр дүнтэй санал, санаачилгуудыг дэвшүүлсэн бөгөөд цаашид хэрэгжилтэд анхаарч, идэвхтэй хамтарч ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10