Dark Light
Нийгэм | 2022-12-08

Ц.Баярхүү 3 алт, 1 мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 

Тэмцээний М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Дубайд төрийн дууллаа эгшиглүүлэв. 

Тухайлбал, Ц.Баярхүү суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медаль хүртсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19